Сандаг Бямбацогт
Хууль зүйн сайд АТГ-т хандлаа
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг шилжүүлжээ.
Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай Тэмцэх Газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд 1-1/1059 албан тоот илгээсэн байна.
Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна.
Албан бичгийн хамт холбогдох 2 хуудас материалыг илгээжээ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.